Бөх

Монгол бөхийн спорт нь гарал үүслээрээ өнө эртний бөгөөд зөвхөн барилдаан бус спорт, соёл, зан үйлийн бүхэл бүтэн цогц агаад энэ онцлогоороо монгол үндэстнээс хүн төрлхтөн спортын сан хөмрөгт оруулсан өвөрмөц нэгэн хувь юм.

  Монгол бөхийн үүсэл, түүний түүхэн хувьрал өөрчлөлт буюу хөгжил нь монгол үндэстний ахуй нөхцөл, нийгмийн харилцааны бодит тусгал мөн.

Монголчууд … бөх гэж нэрлэдэг спортын энэ төрөл бүр отог овгийн байгууллын үед үүссэн хийгээд Хүннү нар морь, тэмээ уралдуулан нааддаг олон зүйлийн заншил, зан үйл, ёс байсан бөгөөд монголчуулдын Өвөг Хүннү нарт бөхийн барилдаан байсныг нотлох бодитой баримт бол тэр үеийн булшнаас олдсон барилдаж буй бөхчүүдийг тодорхой дүрсэлсэн бүсний хүрэл арал гэж судлаачид үзсан байна.

  Нэрт түүхч Х.Пэрлээ монгол бөхийн гарал үүсэл, бөх гэдэг нэр томьёны талаар мөшгөн үзэж дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байжээ. Тэр Мохэ, Мофо гэсэн үгийг монголын бөх гэсэн “Б” нь “М” болсон үг мөн гэж үзэж байна. Тэр нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага цол болгодог байсан болотой. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэдэг байв. Мофо YI зууны үед, Мохэ YI зууны үед, XI-XIII зууны үед бөх, XX зууны үед орчин үеийн монголчууд барилддаг бөх болжээ.

Доктор профессор Х.Баянмөнх “Монгол үндэсний бөхийн барилдаан нь монгол ард түмний амьдарлын түүхэн хөгжлийн бүхйи л үе шатуудыг дамжиж, Монгол хүний амьмдрал хүсэл мөрөөдөл, эрхэлдэг аж ахуй, байгаль цаг уур, мэдлэг туршлагын өөртөө шингээсэн цогц соёл, Монгол хүнээс хүн төрөлхтний соёлын сан хөмрөгт бүтээж үлдээсэн үнэт эрдэнэ, Монгол ард түмнйи оюуны өмч мөн” гэж дүгнэжээ.

Монгол бөхийн онцлог

1. Жин харгалзахгүй барилддаг

2. Өвөрмөц өмсгөл, зодог шуудаг, малгайтай.

3. Дэвжээ хязгааргүй

4. Алдар цол олгодог.

5. Алдар цолний эрэмбэ зиндаагаар ам угтуул авч барилддаг.

6. Алдар цолоо дуудуулдаг.

7. Шүүгчийн өвөрмөц бүрэлдэхүүнтэй.

8. Эрэмбэ зиндаа хэмээх өвөрмөц журамтай

9. Гараа дэвээ шавах өрөх онцлогтой

10. Барьцнаас барьж барилдах олон сайхан ов мэхний хувилбартай

11. Монгол үндэсний бөхийн барилдаан нь төрийн баяр наадмын хөтөлбөрт ордог.

Бөхийн эрх:

а. Үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдах

б. Алдар цолтой бөхчүүд залуу бөхчүүдэд туршлага эзэмшүүлэх зорилгоор шавь сургалт явуулах

в. Барилдааны үед гарсан аливаа асуудал, маргааныг засуулдаа хэлж, хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх

г. Зодог тайлах ёслолыг уламжлалын дагуу үйлдэх

д. Дүрэмийн шаардлагад нийцээгүй өмсгөл хувцастай бөхтэй барилдахаас татгалзах

Бөхийн үүрэг:

а. Малгай, зодог, шуудаг, гутлаа, МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс батлан мөрдүүлсэн стандартад нийцүүлэн хийж хэрэглэх

б. Цолны үнэмлэхээ үзүүлэн бүртгүүлэх, цол чимгээ засуулдаа хэлж өгч цолоо дуудуулах,

в. Бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж хүндэтгэн биелүүлэх,

г. Аливаа наадам барилдааныг товлосон хугацаанд бэлэн байх,

д. Засуул хөлийн цэцийн шаардлагыг биелүүлэн даруу төлөв байж олон түмнээ хүндэтгэн, хурдан шаламгай барилдаж, баяр наадам, барилдааны нэр хүндийг өргөж шуурхай байдлыг эрхэмлэх,

е. Аливаа гуйлт, шахалт, хавчилт, дарамтанд үл автан, танил тал, нутаг ус, байгууллагын явцуу үзэл гаргалгүй чин шударгаар барилдах,

Бөхийн цээр:
а. Хориотой буюу буруу барьц барих. Үүнд
• Шуудагнаас цавчиж удаан барих,
• Элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах,
• Зодогны ар өврийн сэнжигийг нийлүүлэн атгах,
• Гутлын түрий, оймс, хүлэгнээс барих,
б. Гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийх.Үүнд:
• цохиж халах,
• хоолой шахах,
• ямар нэг байдлаар гараар цохих,
• өшиглөх,
• өвдгөөр тийрэн барьц тавиулах,
• хоёр гарыг давхар хөших,
• сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших,
• Бусад хэлбэрээр тохой үений эсрэг хөших,
• Санаатайгаар гэмтээх,
в. Элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саархаар, алдуурч сулрахаар уях, барилдааны явцад тайлах,
г. Хөлийн цэц, засуулын шийдвэр гараагүй үед, өрсөн дэвэх, малгайгаа шүүрч өмсөх, тэдний зүй ёсны шаардлага, шийдвэрийг эсэргүүцэх, заналхийлэх, маргах зэргээр ёс суртахууны үлгэргүй байдал гаргах,
д. Хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгах,
е. Засуул барилдааныг түр зогсоох үед, мөн учраагаа өрөөгүй, өмсгөлөө засаж байхад унагах буюу удааширсан барилдааны үед барьц бариулж байхад мэх хийж унагах зэргээр жудаггүй зан гаргах,
ё. Барилдааны талбарт үндэсний бөхийн ес төрд үл зохицох байдлаар сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэх,
ж. Давсан бөх унасан бөхийнхөө дээрээс өвдөглөж, тохойлдох,
з. Сэргээш, түүнтэй адилтгах эм бэлдмэл хэрэглэх,
и. Хэв журмийн зөрчил гаргах, гэмт хэрэг үйлдэж монгол бөхийн нэр хүндийг гутаах,
Бөхийн зэм, шийтгэл:
Үүргээ биелүүлээгүй, цээрээ зөрчсөн бөхөд дарах зэм шийтгэл ноогдуулна.
Үүнд:
а. Тухайн барилдаанд барилдуулахгүй байх (хөлийн цэцийн шийдвэрээр),
б. Барилдааны явцад анхааруулга сануулга өгөх (хөлийн цэцийн шийдвэрээр)
в. Тухайн барилдаанаас хасах, энэ тохиолдолд бай мөрийг олгохгүй байх (хөлийн цэцийн шийдвэрээр)
г. Барилдах эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх (тэргүүлэгчдийн хурлаар)
д. Цолны хишгийг хасах (тэргүүлэгчдийн хурлаар)
Хөлийн цэц:
Хөлийн цэцээр МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүд буюу нэр хүндтэй ахмад бөхчүүдийг томилон ажиллуулна.
Хөлийн цэцийн эрх:
а. Аливаа наадам барилдаанд хөлийн цэцээр ажилах,
б. Стандартад нийцээгүй өмсгөлтөй бөхийн өмсгөлийг шалгаж солиулах, цаашид өөрчлүүлэх,
в. Үүргээ биелүүлээгүй, цээрээ зөрчсөн бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид анхааруулга, сануулга өгөх, тухайн барилдаанд барилдуулахгүй ажлуулахгүй байх буюу барилдаанаас хасах,
г. Бөх амлуулхаар тогтсон хугацаанд бэлэн байгаагүй бөхийг 5 минутаас илүүгүй хүлээгээд ирэхгүй бол дараагийн бөхөөр ам авхуулах зөвшөөрлийг гарын даа нарт бичгээр олгох.

Хөлийн цэцийн үүрэг:

а. Барилдааныг удирдан явуулахдаа энэ дүрмийг чанд сахин биелүүлэх,
б. Үүргээ биелүүлэх, цээрээ зөрчихгүй байхийг бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид шаардан хангуулах,
в. Будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шуурхай шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухай үед нь тайлбарлагчид өгч олон түмэнд мэдүүлэх.
Жич: Ерөнхий цэц жаяг дэгийг баг дахь эмчийг удирдах бөгөөд эмч нь шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг хөнгөн шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн хувьд барилдах боломжгүй бөхөд магадлагаа олгох, барилдааны байрний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах үүрэгтэй.
Хөлийн цэцийн цээр:
а. Аливаа асууплыг шийдэхдээ туйлширч, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргах,
б. Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж, бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээх.
Хөлийн цэцийн зэм шийтгэл:
Үүргээ биелүүлээгүй, цээрцц зөрчсөн хөлийн цэцэд дараах зэм шийтгэл ноогдуулна. Үүнд:
а. Хөлийн цэцээр ажилсаны хөлсийг хасах (ерөнхий цэцийн шийдвэр),
б. Хөлийн цэц хийх эрхийг тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх (Тэргүүлэгчдийн хурлаар),
в. Хөлийн цэц хийх эрхийг хасах (Тэргүүлэгчдийн хурлаар)
Засуулын эрх:
а. Улсын зэрэгтэй засуул, мөн бөхчүүд, улсын наадам, аль ч наадамд засуулаар ажиллах,
б. Үүргээ биелүүлээгүй, цээрээ зөрчсөн бөхийн барилдааныг зогсоож,хөлийн цэцэд мэдэгдэн, анхаарлга, сануулга өгүүлэх, тухайн барилдаанд барилдуулах эсхийг шийдвэрлүүлэх,
в. Бөхийн өмсгөлийг шалгаж, стандартад нийцүүлэх, шаардлагтай тохиолдолд хөлийн цэцэд мэдүүлэх,
г. Өөрийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй болон өмсгөл нь стандартын шаардлага хангаагүй бөхийг засахаас татгалзах,
д. Бөхийн цол дуудах,
Засуулын үүрэг:
а. Бөхийн цол дууддаг байх,
б. Дүрмийн шаардлагад нийцүүлэн шударга, эрэмгий ажилах,
в. Бөхийн мэх, барилдааны ур чадварыг судлан мэдэж, засч буй бөхдөө барилдааны арга мэхийг зааж зөвлөх,
г. Барилдааны явцыг анхааралтай ажиж, зөв шийдэх, элдэв будлиан маргаан гарвал бөхөө төлөөлж хөлийн цэцэд үнэн зөвөөр мэдүүлж, шударгаар шийдвэрлүүлэх,
Засуулын цээр:
а. Барилдааны шийдвэрлэх эгзэгтэй үед нь хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших,
б. Танил тал харах, нутаг усны явцуу үзэл, шударга бус хандлага гаргах,
в. Барилдааны шийд гараагүй байхад бөхийн малгайг өмсүүлэх,
г. Дүрэм зөрчсөн бөхтөй эвлэрэнгүй хандаж бөөрөнхийлөх, хоёр нүүр гаргах,
д. Бөхчүүд эд дүрмийн бус шаардлага тавих, бөх, наадамчидтай зүй бус харьцах.
Гарын даагийн эрх:
а. Улсын баяр наадам, бусад наадам, барилдаанд гарын даа, хаяавчаар ажиллах,
б. Барилдааны товлосон цагаас өмнө ирж бүртгүүлэхийг бөхчүүдээс шаардах,
в. Хоцорсон бөхийг тухайн барилдаанд барилдуулах эсгийг шийдэх,
г. Хоцорсон бөхийг барилдуулахаар шийдсэн тохиолдолд нэгэнт хийсэн оноолтыг өөрчлөхгүйгээр бэлэн байгаа ам бөхийг оноож барилдуулах,
д. Шаардлагатай тохиолдолд бөхийн цолны үнэмлэхийг үзэж шалгах, зөрчилтөй бал зохих журмийн дагуу шийдвэрлүүлэх.
Гарын даагийн үүрэг:
а. Барилдааны товлосон хугацаанаас өмнө ирж, бүртгэл оноолтыг хийх,
б. Оноолт хийхдээ бөхчүүдийн цол, амжилт, чансааны эрэмбийг хатуу баримтлах хоцорч ирсэн бөхөд энэ заалт хамаарахгүй
в. Ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийг нэр цол,амжилт, чансаагаар нь тод хэлж танилцуулах,
г. Хөлийн ерөнхий цэцийн албан ёсны зөвшөөрлөөр байхгүй байгаа бөхийг хүлээхгүйгээр дараагийн бөхөөр ам авхуулах (хоцорч ирсэн ахлах цолтой бөхийг ирсэн үед нь хүлээлгүйгээр ам авхуулах),
д. Бөхийн оноолт, ам авсан байдлыг бөхийн тайлбарлагч нарт шуурхай хүргэх,
е. Наадам, барилдааны дараа зохих бичиг баримтыг эмхлэн бүрдүүлж, үндэсний бөхийн шат шатны холбоодод хүлээлгэн өгөх.
Жич: Ахлах гарын даа нь хаяавчийг удирдан ажиллана
Гарын даагын цээр:
а. Бөхийн эрэмбэ чансааны дарааллыг санаатайгаар зөрчин оноолт хийх,
б. Ам авахаар нэр сонсож буй бөхөд ам бөхчүүдийн нэрийг бүрэн сонсгохгүй санаатайгаар нуун дарагдуулах,
в. Өөрөө шийдэн амлах бөхийн эрхэд халдан зөвлөх нэрээр хэн нэгнийг амлуулахаар албадах, ятгах.
Тайлбарлагчийн эрх:
а. Бөхийн барилдааныг тайлбарлах,
б. Тайлбар хийх техникийн шаардлага хангагдаагүй тохиолдолд бөх тайлбарлахаас татгалзах,
в. Зарлаж мэдээлэх албан ёсны бөгөөд хэл найруулгын хувьд зөв гаргацтай байхыг шаардах,
д. Тухайн барилдаантай холбоотой хөтөлбөр, лавлагааг шаардах.
Тайлбарлагчийн үүрэг:
а. Монгол улсын радио, телевизийн нэвтрүүрэгч нарт тавигддаг мэргэжлийн шаардлагыг хангасан байх,
б. Бөхийн нэр алдар цол, чимэг орон нутаг, байгууллага, амжилт, барилдааны ур чадвар, онцлог, тухайн барилдааны явцыг үзэгч сонсогчдод элдэв нэмэр хачиргүйгээр үнэн зөв, уран яруу тайлбарлах,
в. Байгууллага, хүмүүсээс зарлаж мэдээллэхээр ирүүлсэн зүйлийг зохих зөвшөөрлийн дагуу мэдээлэх,
г. Монгол бөхийн мэдлэг, нэвтрүүлгийн уран чадвараа байнга дээшлүүлж байх,
д. Барилдаанд ажиллахаар томилогдсон тохиолдолд тухайн үйл явдалтай холбогдох барим материалыг уншин судалж, биеэ бэлдсэн байх.
Тайлбарлагчийн цээр:
а. Барилдсан хоёр бөхийн хэн давсан нь тодорхой биш байхад давсан унасныг зарлах,
б. Барилдаж буй бөхчүүдэд хандан мэх заах, зөвлөх, тэднийг хувь хүнийх нь хувьд хэтрүүлэн ёжлох, шоглох, эсвэл дөвийлгөн магтах,
в. Бөхийн барилдааны талаарх маргаанд оролцох,
г. Барилдааны үед улс төр, бизнесийн суртчилгаа болон барилдаанд хамааралгүй бусад зүйлийг дур мэдэн ярих, мэдээлэх,
д. Зохих зөвшөөрөл, эрхгүй хүнд микропон шилжүүлэх.
Жич: Засуул, гарын даа, тайлбарлагч нь үүргээ биелүүлээгүй, цээрээ зөрчсөн тохиолдолд тэдэнд сануулах, зэрэг дэвийг бууруулах, эрхийг түдгэлзүүлэх, хасах шйитгэлийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн ноогдуулна.