
1895 онд Америкийн Нэгдсэн Улсын Массачусеттс мужын Холиок хотын биеийн тамирын коллежын багш Уильям Ж. Морган гэдэг хүн үүсгэжээ. Морган тухайн үедээ хэрэглэл материал төсөв хөрөнгө бага зарлагадсан энгийн тоглоом бий болгох тухай бодсон. Морган 1895 онд газрын теннисний торыг 197 см өндөрт татан дээгүүр нь сагсан бөмбөгөөөр нөхдийнхөө хамт тоглоом эхэлсэн гэдэг.Гэвч сагсан бөмбөг нь хэтэрхий хүнд гарыг өвтгөж байсан болохоор бөмбөгний резинэн дотроор тоглох санаа сэтгэн тэр нь бас хэт хөнгөгдөж ойдог байсан тул хуучирч элэлгдсэн хөл бөмбөгийг ашиглаж байсан байна. Уг бөмбөг нь одоогийн волейболын жинтэй ойролцоо байсан байна. Өөөр нэгэн жишээ сурвалжид Америкийн орон нутгийн гал сөнөөгчид 2 шонгийн хооронд хэц татаж дээгүүр нь резинэн бөмбөгөөр тоглож эхэлсэн. В.Морган хэдэн ч хүн тоглож болдог энэ тоглоомоо Минтонет гэж нэрлэжээ. 1896 онд АНУ-д Спрингфилд хотноо Загалмайтан залуучуудын холбооны бага хурлын үеэр олон түмэнд анх удаа тоглож үзүүлж тоглоомын гол санаа нь бөмбөгийг гараар цохин тор давуулах баййв. Энэ үеэс Альфред Холстейд санал болгосноор волейболл буюу нисдэг бөмбөг гэж нэрлэх болжээ. ОХУ-д 1897 онд 10-н зүйлээс бүрдэх анхны дүрэм боловсруулагджээ.
Үүнд:
1. Талбайн тэмдэглэгээ
2. Тоглолтонд хамрагдах зүйл
3. Талбайн хэмжээ 7,6-15,1м
4. Торны өргөн урт нь 0,61-8,2м өндөр нь 198см Бөмбөг нь шир ба резинээр хийнэ.
5. Бөмбөгний тойрог нь 63,5-68,5см. Хүнд нь 340гр байна.
6. Давуулалттай тоглогч нь нэг хөлөөрөө гишгэн гараа сарвайлган алгадаж гүйцэтгэнэ. Хэрвээ давуулалтыг алдвал дахин гүйцэтгэнэ.
7. Оноог өөрийн давуулалтын үед авна.
8. Тоглолтын үед бөмбөг торонд хүрвэл алдаанд тооцно.
9. Бөмбөг шугаман дээр тусвал алдаанд тооцно.
10. Тоглогчдын тоог хязгарлахгүй байна гэх мэт заасан байна.

Анх Монгол оронд ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оноос хуучнаар Зөвлөлт Холбоот Улсаас ирж ажиллаж байсан нөхдүүд бөмбөгөөр тоглож нааддаг байсан нь залуу үеийхний сонирхлыг татаж бөмбөгтэй харьцах анхны мэдэгдхүүнийг бий болгосон. Дараахан ЗХУ-н Эрхүү хотноо суралцаж байсан Монгол оюутнууд уг тоглоомыг сонирхон өөрийн орны залуучуудын дунд дэлгэрүүлэхийг эрмэлзэн үзэж хуучнаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хүсэлт тавин захиа бичиж хоёр бөмбөг нэг торыг илгээж тоглох арга барилыг тайлбарлан ирүүлсэн байна. залуучуудын эвлэл эдгээр зүйлсийг хүлээн авч цэргийн залууучуудын байгууллагат албан ёсоор хүлээлгэн өгч залуучуудын дунд хөгжүүлэхийг үүрэг даалгавар болгожээ. Волейболлын спорт Монголд идэвхтэй хөгжсөн нь
1930-аад оноос Залуучуудын байгууллагын эрэгтэйчүүдийг нь 1, 2, 3-р шигшээ баг болгож, анхны тэмцээнүүд явагдаж эхэлсэн ба 1931-07 сараас биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн дэргэд эмэгтэйчүүд нь юугаараа дутахав гээд эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулсан. 1940-09 сард зохион байгуулагдсан улсын чанартай тэмцээнд хот хөдөөгийн 20-иод баг оролцсон олныг хамарсан анхны тэмцээн болсон.
Манай Волейболчид ОУ-н чанартай тэмцээнд 1951 оноос оролцож эхэлсэн ба 1956 онд биеийн тамирын хорооны дэргэд анхны албан ёсны орон тооны улсын шигшээ багыг байгуулсан нь волейболын спортод чухал түлхэлт болсон. 1957онд Москва хотноо хуралдсан ОУ-Н 6-р их хурлаар Монгол улс дэлхий волейболын өнөр бүлд нэгдэн орсон түүхтэй.

Дүрэм
- Волейболын тоглолт гэдэг нь тоглолтын талбайг хоёр тэнцүү хэсэгт тороор хуваасан тоглолтын талбайд хоёр баг өрсөлдөн тоглохыг хэлнэ.
- Бөмбөг тоглолтын явцад гарын хурууны өндөг, сарвууны тусламжтайгаар цохигдон дамжигдана.
- Тоглолтын гол зорилго нь баг бүр бөмбөгийг зөв хүлээн авч өрсөлдөгч багийн талбайд унагахыг хичээнэ.
- Бөмбөгийг арын бүсийн баруун гар талын тоглогч тоглолтонд оруулж эсрэг талын талбай руу чиглүүлэн тоглоно.
- Баг бөмбөгөнд гурван /3/ удаа хүрэх /хаалтаас гадна/ эрхтэй бөгөөд тоглогч бөмбөгөнд дараалан 2 удаа /хаалтаас гадна/ хүрч болохгүй.
- Бөмбөг талбайд унах, талбайгаас гарах буюу дүрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжлэн явагдана.
- Бөмбөг талбайд унах, талбайгаас гарах буюу дүрмийн бус авалт хийх хүртэл тоглолт үргэлжлэн явагдана.
- Талбайд байрласан тоглогч цагийн зүүний дагуу эргэлт хийж арын бүсийн баруун талын тоглогч давуулах эрх эдлэнэ.
- Алдаа бүрт эсрэг багт оноо нэмэгдэх журмаар 4 ээлжийн тоглолт 25 тоогоор 5 дахь ээлжийн тоглолт 15 тоогоор теннисчилж тоглох журмаар тоглоно. Оноо 24:24, 14:14 болсон үед хоёр онооны зөрөөгөөр хожил авна.