сонин хачин

Стэфэн Көрри-гийн малгайг Монгол залуу шүүрэв

Америкийн мэргэжлийн сагсанбөмбөгийг 2016-2017 оны улирлын аваргаар Алтан мужын дайчид тодроод байгаа билээ. Аваргын төлөө цувралд Леброноор удирдуулсан Кливленд багийг 4-1 гэсэн давамгайллаар дуусгаж аварга болоод байна. Уг тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор Голден стайт уорриос багийн довлогч Кевин Дурант тодорсон юм. Харин түүнд хамгийн сайн тусалсан тоглогч бол тус багийн лидер С.Карри билээ. 2014-2015 оны NBA-ын аваргаар тус баг шалгарахад С.Карри финалын үнэ цэнэтэй тоглогч болж чадаагүй. Энэ удаад ч бас л энэ эрхэм алдрыг хүртэж чадсангүй. Гэхдээ 2 дахь аваргын бөгжөө зүүсэн юм. Түүний энэхүү баярт мөчийг хуваалцсан Монгол залуу малгайг нь шүүрэх гэж оролджээ. Харин NBA-ийн шилдэг тоглогч маань малгайгаа өгөхийг хүсээгүй байна.

Монако багийн тоглогч 43 сая фунтээр Ситид нэгдлээ

Английн Манчестер сити клуб Пример лигийн аварга болж чадаагүй. Иймээс шинэ тоглогчоор багийнхаа нөөц бололцоог нэмэгдүүлэхийг хүсчээ. Португал мэргэжилтэн Муриногийн хувьд хэд хэдэн тоглогчыг энэ зун багтаа нэгдүүлэх сонирхолтой байгаагаа ил далд мэдэгдэх болсон. Түүний сонгосон эхний тамирчин бол Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч Бернарду Силва байжээ. Манчестер сити клуб түүнийг авсан нь тодорхой боллоо. Өнгөсрөн улиралд Монако клубтэй хамт Францын лигийн аварга цолыг  хүртсэн. Мөн аваргуудын лигт шилдэг 4-т үлдсэн Монако багийн гол хөдөлгүүрийн нэг нь 22 настай Португал залуу байсан юм. Силвагийн хувьд хэлэхдээ “Би одоо Дэлхийн шилдэг багуудын нэгэнд орлоо” гэсэн байна. Өнгөрсөн жил Монако багийнхаа өмсгөлтэй 58 тоглолт хийхдээ тэрбээр 11 гоол, 12 оночвтой дамжуулалт өгч багийнхаа гол хүчийн нэг байж чадсан юм.  Энэ жил 22 настай Португал залуугийн төлөө Сити 43 сая фунт төлсөн байж болзошгүй байна. Уг наймаа  7-р сард хөлбөмбөгийн солилцооны цонх нээгдсний дараа албан ёсоор танилцуулагдаж зарлагдах юм. 

Торонто Рэпторс хоёр ч удаа цаг сунгасаны эцэст хожил байгуулав


АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын Дорнод бүсийн финалын гуравдахь тоглолт өнөөдөр боллоо. Дорнод бүсийн аваргын төлөө Торонто Рэпторс – Милоуки Бакс багууд гуравдахь тоглолтоо хийн хоёр ч удаа цаг сунгасаны эцэст
Торонто 118:112 харьцаагаар эхний хожлоо байгуулав.

“Торонто Рэпторс” өмнөх хоёр тоглолтод хожигдсон учраас өнөөдөр талбай дээрээ зайлшгүй хожих шаардлагатай байсан. Тоглолт өгөө аваатай үргэлжилсээр 96:96 харьцаагаар тэнцсэн бөгөөд П.Сиаким шидэлт хийсэн ч байндаа туссангүй.
Цаг сунгахад мөн л 103:103 харьцаагаар тэнцсэн бөгөөд К.Леонард сүүлийн шидэлтийг хийн мөн л алдав. Даиин цаг сцнган тоглосоны эцэст Торонто 15 оноо аван 9-ийг алдсанаар эхний хожлоо авлаа.

К.Леонард 36 оноо, 9 самбар, 5 дамжуулалт

П.Сиаким 25 оноо 11 самбар

К.Лаури 11 оноо, 4 самбар, 5 дамжуулалт

М.Газол 16 оноо 12 самбар 7 дамжуулалт 5 хаалт

Н.Пауэлл 19 оноо

Милоуки Бакс

Я.Антетокунмпо 12 оноо 23 самбар 7 дамжуулалт 4 хаалт

К.Миддлетон 9 оноо 9 самбар 3 дамжуулалт

Э.Бледсоу11 оноо 4 самбар 5 дамжуулалт

Б.Лопес 16 оноо 6 самбар

Н.Миротич 10 оноо 5 самбар

М.Брогдон 20 оноо 5 самбар

Ж.Хилл 24 оноо тус тус авсан байна.

Хоёр багийн дараагийн тоглолт Лхагва гарагт 08:30 цагаас эхэлнэ.